Tuesday, March 31, 2015

Увс нуур

 Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын  хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.
Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, торхилог зэрэг их бага 38 гол цутгана.

Tuesday, March 24, 2015

Байгаль орчноо хайрлан хамгаалах

Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдсэн улс орны нэг бол нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн,  олон зууны тэртээгээс байгалийн ивээл эрхшээлд цаг ямагт амьдарч ирсэн төдийгүй өдөр тутам унаган байгальтайгаа харьцаж ирсэн Монголын ард түмэн билээ.

Эрт үед /ХТӨ III-р зуун/ хүмүүс байгаль эхийг /од эрхэс, уул, ус, амьтан, ургамал гэх мэт/ шүтэн юмс үзэгдэл өөрсдийн гарал угсаа, хувь заяа, зовлон жаргал гээд амьдралын чухал зүйлээ байгаль эхээс асуун мэдэж алив зүйлийн шалтгааныг эрэн хайсаар ирсэн юм. Онгон шүтэх ёсны дараа гарч ирсэн нэг шүтлэг нь бөөгийн шашин бөгөөд тэнгэр эцэг, газар эх хэмээн өргөмжилж тэнгэрийг нар, сар, од гаригийн эрхшээлтэй нь хамт, газрыг хөрс шороо ургамал, уул, ус, амьтантай нь хамтран ухааран ойлгож тэр бүхний цогц байдлаар хүндлэн биширч, хүн ардаа төлөвшүүлэн ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.