Tuesday, April 14, 2015

Хөвсгөл далай

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг юм. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.
Хөвсгөл нуур буюу хөвсгөл далай нь монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Байрлалын хувьд Монгол, ОХУ-тай хилийн ойролцоо, Саяны нурууны зүүн хэсэгт байна.  Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй /Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг/ хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.4%-г өөртөө агуулна
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Нийт 1000 км зайг туулан Байгаль цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын зай нь 200 км.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн  хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэрээр үйлчилдэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.Хөвсгөл нуур руу цутгах голууд нь жижиг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн гэх
судалгаа байдаг.

No comments:

Post a Comment