Tuesday, May 12, 2015

Улсын онцгой комиссын ээлжит хурлаар
  • Энэ онд гарсан ой хээрийн түймэр болон гамшгийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал
  • Улаанбаатар хот орчимд суурилуулсан геофизикийн мониторонгийн станц болон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг 2015 онд ажиллуулахад шаардагдах зардал
  • Гэмтэл согог, судлалын үндэсний төвд ашиглагдаж буй соронзон үелзүүрт MRI аппаратны баталгаат засварын хөрөнгийн асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг өглөө.
Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 1957 удаагийн гамшиг, осол гарчээ. Үүний 128 нь ой, хээрийн түймэр, 1568 нь обьектын гал түймэр, 131 нь хүн, малын гоц халдварт өвчин болон газар хөдлөлт, хүчтэй цасан шуурга байжээ.
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ой, хээрийн түймрийн гаралт өссөн байна. Онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан бчиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид, иргэд дайчлагдан ажиллаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түймрийг унтраагаад байна гэсэн мэдээллийг тус комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар өглөө. Энэ онд гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байгааг тэрээр сэрэмжлүүллээ.
Тухайлбал, Дорнодын түймэр цогтой үнс, нурмаа ил задгай хаяснаас болсон бол хамгийн сүүлд Дорнодын Булган суманд гарч, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумыг хамарсан түймрийн шалтгаан нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компани аймгийн хариуцлагатай алба хашдаг хүмүүстэй хуйвалдан тариалангийн хатсан өвсийг шатааснаас түймэр дэгдсэн байна. Эзэн холбогдогчийг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Улсын онцгой комисс цагийн байдалтай холбогдуулан энэ оны эхний таван сарын байдлаар Засгийн газрын дөрвөн удаагийн хуралдаанд 10 асуудал хэлэлцүүлсэн байна. Засгийн газар хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаанд 2,7 тэрбум төгрөг гаргаж, аймаг, орон нутагт хуваарилуулан ажиллаж байна.

No comments:

Post a Comment