Намайг бага байхад би нэг бүтэн өдөржин уйлж байж билээ. Учир нь би урд шөнө муухай зүүд зүүдэлсэн. миний зүүдэнд биеийг минь халуу төөнүүлэн дулаацуулах нар байхгүй, хүрээд авмаар хөвсгөр, хөвөн шиг зөөлөн санагдах үүлс байхгүй, хөхрөн униартах цэлмэг тэнгэр байхгүй, тэнгэр байхгүй юм чинь тэнд түгэдэг байсан од мичид, сар огт байхгүй, тийм "харанхуй ертөнц".
Tuesday, May 12, 2015
Улсын онцгой комиссын ээлжит хурлаар
- Энэ онд гарсан ой хээрийн түймэр болон гамшгийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал
- Улаанбаатар хот орчимд суурилуулсан геофизикийн мониторонгийн станц болон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг 2015 онд ажиллуулахад шаардагдах зардал
- Гэмтэл согог, судлалын үндэсний төвд ашиглагдаж буй соронзон үелзүүрт MRI аппаратны баталгаат засварын хөрөнгийн асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг өглөө.
Tuesday, May 5, 2015
Tuesday, April 21, 2015
Tuesday, April 14, 2015
Хөвсгөл далай
Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Кеп Сү Кель буюу "Хөх устай нуур" гэсэн үг юм. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.
Tuesday, March 31, 2015
Увс нуур
Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.
Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, торхилог зэрэг их бага 38 гол цутгана.
Tuesday, March 24, 2015
Байгаль орчноо хайрлан хамгаалах
Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдсэн улс орны нэг бол нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн, олон зууны тэртээгээс байгалийн ивээл эрхшээлд цаг ямагт амьдарч ирсэн төдийгүй өдөр тутам унаган байгальтайгаа харьцаж ирсэн Монголын ард түмэн билээ.
Эрт үед /ХТӨ III-р зуун/ хүмүүс байгаль эхийг /од эрхэс, уул, ус, амьтан, ургамал гэх мэт/ шүтэн юмс үзэгдэл өөрсдийн гарал угсаа, хувь заяа, зовлон жаргал гээд амьдралын чухал зүйлээ байгаль эхээс асуун мэдэж алив зүйлийн шалтгааныг эрэн хайсаар ирсэн юм. Онгон шүтэх ёсны дараа гарч ирсэн нэг шүтлэг нь бөөгийн шашин бөгөөд тэнгэр эцэг, газар эх хэмээн өргөмжилж тэнгэрийг нар, сар, од гаригийн эрхшээлтэй нь хамт, газрыг хөрс шороо ургамал, уул, ус, амьтантай нь хамтран ухааран ойлгож тэр бүхний цогц байдлаар хүндлэн биширч, хүн ардаа төлөвшүүлэн ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Subscribe to:
Posts (Atom)