Намайг бага байхад би нэг бүтэн өдөржин уйлж байж билээ. Учир нь би урд шөнө муухай зүүд зүүдэлсэн. миний зүүдэнд биеийг минь халуу төөнүүлэн дулаацуулах нар байхгүй, хүрээд авмаар хөвсгөр, хөвөн шиг зөөлөн санагдах үүлс байхгүй, хөхрөн униартах цэлмэг тэнгэр байхгүй, тэнгэр байхгүй юм чинь тэнд түгэдэг байсан од мичид, сар огт байхгүй, тийм "харанхуй ертөнц".
Хангайн ханагар уулс, мөнх цаст оргил, талын сэвшээ салхины дуу тэнд байхгүй. Буга, Гөрөөс, Чоно ан амьтан тэнд огтхон ч байхгүй байсан юм. Хөөрөлдөн баясах нялхсын дуу, хөгшид өвгөдийн инээд хөөр, залуусын сэргэлэн цовоо ааль тэнд огт байхгүй. Би аль хэдийн оройтож.
Тэр зүүднээсээ сэрээд өдөржин бодов. зурагтаар амьтны ертөнц гарч байлаа. "Дэлхийн дулаарлаас болж усны хомсдолд орж, амьтдын тоо цөөрч байна" гэж ярилаа. Би өөрийн эрхгүй л уйлчихсхан. Одоо яаанаа бид ирээдүйд яах бол оо? Биднээс цаашхи хүмүүс яаж амьдрах бол оо гэхээс зүрх зүсэгдэх шиг болж би өдөржин уйлсан. Намайг мэдрэл муутай гэж бодож магадгүй ээ. Би хоол идэж байхдаа гэр цэвэрлэж байхдаа, гадаа гарахдаа ч уйлж байсан.
Ээж, аав хоёр намайг "яагаад уйлаад байгаа юм бэ?" гэхэд би юу ч хэлж чадалгүй уйлсаар л байсан. Тэр үед би долдугаар ангид байлаа.
No comments:
Post a Comment